image
LinkedIn профайлаа хэрхэн засаж сайжруулах вэ?
Нийтэлсэн :
Worki
2023.11.04

Ажилд зуучлагчдын 90 гаруй хувь нь LinkedIn платформоос авьяас чадвартай нэгнийг ажилд зуучлахаар хайж байдаг. Өөрөөр хэлбэл, ажил хайж байгаа үед таны LinkedIn профайл таныг бусдаас ялгаруулах чухал хүчин зүйл болж байдаг байх нь. Тиймээс LinkedIn профайлаа засаж сайжруулж, бусдаас ялгарах дараах зөвлөгөөг танилцуулж байна. 

1. Профайл зургаа өөрчлөх 

Профайл зураг бол таны талаарх анхны сэтгэгдлийг бусдад өгч байдаг. Тиймээс заавал зурагчнаар авхуулсан албан ёсны зураг шаардлагагүй ч гэлээ таныг царайг тодорхой харуулж чадахуйц зураг авхуулан тавихыг хичээгээрэй. Хамгийн гол нь таны профайл руу орж харж байгаа хүнд өөртөө итгэлтэй, мэргэжлийн бөгөөд найрсаг, дулаахан мэдрэмж төрүүлэх зорилготой юм. 

2. Өөрт тохирсон ковер зурагтай байх 

Ковер зураг дээрээ ямар зураг байршуулах талаар хүмүүст тийм ч их ойлголт байдаггүй. Мэддэг ч гэлээ зөв байдлаар ашиглаж чадахгүй тохиолдол олон. Гэхдээ уг зурган дээр бүтээлч сэтгэлгээгээ ашиглан өөрийгөө илэрхийлэх боломжтой. Жишээлбэл, өөрийн нэрийн эхний үсэг, гарын үсэг, холбоо барих мэдээлэл эсвэл өөрийн вэбсайтын холбоосыг оруулж болно. 

 

LinkedIn дээрх гарчгийг хүмүүс хамгийн түрүүнд харах учраас хүмүүсийн анхаарлыг татахуйц байдлаар бичиж, оновчтой түлхүүр үгсийг оруулж өгвөл тохиромжтой. Хэрэв та өөрөө бичиж оруулахгүй бол автоматаар таны хамгийн сүүлийн ажил болж харагдана. Тиймээс ажиллахыг хүсэж буй ажлын байр болон түүнтэй холбоотой түлхүүр үгсийг оруулж өгөхийг зөвлөж байна. 

4. “Summary” буюу тайлбар хэсгээ бодитой, оновчтой байдлаар бичих 

“Summary” буюу тайлбар хэсэгт өөрийн хэн болох, өөрийн түүх, хүсэл мөрөөдөл зэрэг зүйлсээ бичихийг зөвлөж байна. Үүний дараа өөрийн мэргэшсэн хамгийн гол гурван чадвараа жагсаан оруулаарай. Харин дараа нь дээрх бичсэн зүйлсээ бага зэрэг дэлгэрүүлсэн өгүүлбэрүүд нэмэх боломжтой. 

5. Туршлага хэсэгтээ хийж гүйцэтгэсэн ажил үүргээ нэмэх 

Туршлагаа оруулдаг хэсэг тань мөн өөрийн ур чадваруудаа харуулж болох чухал хэсэг. Ойролцоогоор гурван мөрт багтаан өмнө ажиллаж байсан ажлын байр тус бүртээ юу хийж гүйцэтгэсэн, ямар амжилт болон үр дүн гаргасан зэргээ нэмээрэй. Хэрэв бодитой буюу хэмжигдэхүйц үр дүн гаргасан бол бүр ч давуу талтай. (Харилцагчдын тоог таваар нэмж, борлуулалтыг 30 хувиар өсгөсөн гэх мэт)

6. Ур чадвар хэсгийг орхигдуулахгүй байх 

LinkedIn профайл дээрээ нийт 50 хүртэлх чадвар нэмэх боломжтой байдаг. Мөн түүнээсээ гурвыг “pin” хийж дээгүүр харуулж болно. Тиймээс таны мэргэжил, чадвартай холбоотой чадваруудыг нэмэх хэрэгтэй. Жишээлбэл, бүтээгдэхүүн хариуцсан менежер бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дата анализ зэрэг чадваруудыг нэмэх гэх мэт. Зөөлөн чадвар биш хатуу ур чадварууд байвал тохиромжтой юм шүү. 

7. Идэвхтэй байх 

Профайлаа засаж сайжруулсны дараа LinkedIn дээр идэвхтэй байвал бусдад илүү харагдаж анзаарагддаг. Ямар нэгэн постын доор сэтгэгдэл үлдээх, “like” дарах бүрд таны найз нөхдөд харагддаг. 

LinkedIn бол таны Facebook эсвэл Instagram хаягуудтай л адил сошиал медиа хаяг боловч илүү ажил хэргийн хүрээнд танил талаа нэмэгдүүлэхэд тустай. Мөн хэрэв та ажил хайж байгаа бол шинэ ажлын боломж олоход LinkedIn тусалдаг. Тиймээс өөрийн профайлаа цаг гарган янзлахын зэрэгцээ аль болох идэвхтэй ашиглахыг хичээгээрэй. 

Бусад зөвлөгөө