Ажилд ороход хамгийн чухал хоёр төрлийн чадвар бол хатуу болон зөөлөн ур чадварууд (hard & soft skills) байдаг. Тухайн ажилд шаардагдах техникийн буюу үндсэн ур чадварууд нь хатуу чадварт тооцогддог бол хувь хүний зан чанар, хандлагаас хамаарсан чадваруудыг зөөлөн чадвар гэнэ.
Тодорхой чадваруудад суралцахын тулд сургуульд сурах, туршлага хуримтлуулах чухал ч гэлээ техник технологийн хурдацтай хөгжлийн ачаар бид хүссэн ур чадвараа цахимаар суралцах боломжтой цаг үед амьдарч байгаа билээ.
Тэгвэл ур чадваруудаа дээшлүүлж карьерын хөгжилдөө хөрөнгө оруулахыг хүсэж буй эсвэл зүгээр л шинэ зүйлс суралцахаар эрэл хайгуул хийж байгаа танд дараах үнэгүй цахим сургалтуудыг санал болгож байна.
Маркетинг
1. HubSpot Inbound Marketing Certification
“HubSpot Inbound Marketing Certification” сургалтууд нь дижитал маркетингийн талаарх суурь мэдлэгийг олгох зорилготой. Үнэ төлбөргүй бөгөөд амжилттай дуусгасан тохиолдолд сертификат олгодог. “Hubspot” академийн сургалтуудын тусламжтай дараах чадваруудад суралцах боломжтой:
Блог хөтлөх
Контентын стратеги
Тайлан мэдээлэл
Хайлтын системийн оновчлол
Сошиал медиа маркетинг
2. Web design (Udemy)
Udemy нь алдартай цахим сургалтын платформ юм. “Web Design for Web Developers: Build Beautiful Websites” сургалт нь вэбсайтын дизайны талаарх үндсэн зарчмуудыг заах бөгөөд нийтдээ нэг цаг гаруй урттай. Төлбөрөө төлсөн тохиолдолд сертификат олгодог. Хичээлээр заах зарим зүйлсэд өнгө, зураг, типографи зэрэг сэдвүүд багтана.
3. Google Ads Certification
Google нь өөрийн Skillshop сургалтын платформоороо дамжуулан Google Ads-ийн олон төрлийн сертификатуудыг санал болгодог. Олгох сертификатуудыг дотор нь нарийвчлан харвал:
Google Ads Apps Certification
Google Ads Display Certification
Google Ads Measurement Certification
Google Ads Search Certification
Google Ads Video Certification
Google Ads Creative Certification зэрэг байна.
4. Google Fundamentals of Digital Marketing
Энэхүү үнэгүй хөтөлбөр нь бие даан суралцах 26 модуль хэсэг бүхий хичээлтэй. Эцсийн шалгалтаа өгөөд сертификат авах боломжтой. Дижитал маркетингийн мэдлэгт тань нэмэрлэх практик дасгал, жишээнүүдийг багтаасан. Зарим хичээлийн сэдвүүдийг танилцуулбал:
Аналитик ба дата ойлголт
Бизнесийн стратеги
Контент маркетинг
Дэлгэцийн сурталчилгаа
Цахим худалдаа
Имэйл маркетинг
Хайлтын системийн маркетинг (SEM)
SEO
Сошиал медиа
Веб оновчлол зэрэг багтана.
5. Google Analytics Academy Courses
Дээр дурдсан хоёр сургалтын адилаар Google мөн Analytics Academy-аараа олон төрлийн сертификат олгох сургалтуудыг санал болгодог. Google Analytics платформыг үр дүнтэй ашиглаж сурах мэдлэг чадваруудыг заана. Зарим сертификат олгох сургалтуудаас дурдвал:
Google Analytics for Beginners
Advanced Google Analytics
Google Analytics for Power Users
Getting Started with Google Analytics 360 зэрэг байна.
Технологи болон компьютерын шинжлэх ухаан
6. freeCodeCamp certifications
freeCodeCamp нь төрөл бүрийн кодчиллын хэлний сургалтууддаа үнэ төлбөргүй сертификат олгодог. Анхлан суралцаж буй хүмүүст тохиромжтой дараах кодын хэлнүүдийг сурч болно:
CSS3
GitHub
HTML5
JavaScript
Python
7. IBM Data Science Professional Certificate
Энэхүү сургалт нь machine learning, дата анализтай холбоотой ур чадвар, туршлагыг олгох зорилготой. Практик туршлага хуримтлуулах, сүүлийн үеийн хэрэгслүүдийн талаар мэдлэгтэй болох зэрэг давуу талуудыг олгодгоороо онцлогтой. Зарим сэдвүүдээс дурдвал:
Дата анализ
Дата дүрслэл (Data visualization)
Machine learning алгоритмууд
Урьдчилан таамаглах загварчлал
SQL зэрэг байна.
8. CS50's Introduction to Computer Science
CS50-ийн Компьютерын шинжлэх ухааны танилцуулга сургалт нь Харвардын их сургуулиас олгодог анхан шатны түвшний компьютерын шинжлэх ухааны хичээл юм. Дараах сэдвүүдийг хамардаг:
Алгоритм
C хэл
Компьютерын шинжлэх ухаан, програмчлал
Concepts abstraction
CSS
Өгөгдлийн бүтэц
Бүрхүүл
HTML
JavaScript
Python
Software engineering
SQL
Веб хөгжүүлэлт
Олон төрлийн сэдэвт сургалтууд
9. Massive Open Online Courses
Маш олон их сургуулиуд Massive Open Online Courses (MOOCs)-ийг санал болгодог. MOOC сургалтуудад сууснаар та өөрийн ажилладаг салбартай холбоотой ур чадваруудаа хөгжүүлэх боломжтой бөгөөд бага зэргийн төлбөр төлөөд албан ёсны сертификат авч болдог. Олон төрлийн мэргэжил, салбарыг хамардаг:
Бизнес ба менежмент
Компьютерын шинжлэх ухаан
Өгөгдлийн шинжлэх ухаан (Data Science)
Big Data
Инженерчлэл
Хэлнүүд
Хүмүүнлэгийн ухаан
10. The Science of Well-Being
Уг сургалт нь аз жаргалын тухайн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт юм. Дотоод аз жаргалаа олох, эрүүл дадал зуршлыг бий болгох, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн сонирхолтой хичээлүүдтэй. Төгсгөлд нь танд сертификат олгох бөгөөд энэ сургалтад сууснаар бүтээмжээ дээшлүүлж, ажил мэргэжлийн болон хувийн амьдралдаа стресс багатай, сэтгэл хангалуун болно.
Аливаа сургалтыг амжилттай суралцаж дуусгах нь тууштай байдал, хичээл зүтгэлийг шаарддаг. Дээрх сургалтуудад сууж ур чадвараа дээшлүүлэн амжилттай сертификат авсан тохиолдолд өөрийн CV болон LinkedIn хаягууд дээрээ нэмэхээ мартуузай. Харин Worki дээрх өөрийн CV-ний “Сургалт” хэсэгт нь сертификатуудаа нэмж болно шүү.